• Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy
Friday, January 27, 2023
  • Login
Ongolog.info
  • Home
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Сонин хачин
  • Зурхай
  • Сонжоо
No Result
View All Result
Ongolog.info
No Result
View All Result
Home Зөвлөгөө

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

by admin
May 25, 2021
in Зөвлөгөө
0
ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ
219
SHARES
626
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн улс орнуудад өргөн тархсан цөс чулуужих өвчний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. Цөсний чулуу гэж юу вэ? Цөсний чулуу нь бодисын солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөж байна. Шалтгаан Цөсний чулуу үүсэх шалтгааныг эрдэмтэд одоог хэр нь бүрэн гүйцэд тайлбарлаж чадаагүй юм. Энэ өвчин үүсэхэд нас хамгийн гол хүчин зүйл болдог ба хүүхэд насанд маш ховор тохиолддог байна. Мөн төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотойгоор эмэгтэйчүүд энэ өвчинд илүү өртдөг. Үүнд: -Олон удаа жирэмслэх -Хэт их идэх буюу удаан өлсгөлөн байх -Удамшил -Таргалалт буюу жин огцом буурах -Холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх -Чихрийн шижин -Элэгний хатуурал -Цөсний өтгөрөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Явц Цөсний нягт хэсгүүд тунадасжиснаар чулуу үүсгэнэ. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелvvлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнө. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Тvvнээс гадна цөсний хүүдий үрэвсэж болно. Тэрчлэн үрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс, ходоодыг хамарч болно. Шинж тэмдэг Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч үгүй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдэгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Үүний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгүй. Өвдөлт арай сул байж, эсвэл бүр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай. Эмчилгээ Цөсний чулууг дотрын ба мэс заслын тасагт эмчилнэ. Мэс заслын бус арга Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг. -Хоолны дэглэм сахиулах арга /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/. -Тусгай бэлдмэлээр чулуу хайлуулах арга. Үүнийг зөвхөн чулуунууд жижиг үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнхи хүмүүст хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг. -Бутлах арга. Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг 1-2 мм хэмжээтэй жижиг хэсгүүд болгон бутлана. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна. Ажилбар нь өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог. Мэс заслын эмчилгээ Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мөн дотрын эмчилгээ тус болохгүй үед хийнэ. Энэ нь цөсний хүүдийг авахад орших ба хоёр төрөл байдаг. -Сонгодог хагалгаа. Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бөгөөд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлдэнэ. -Дурангийн хагалгаа. Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд /4-5 хоногт/ эдгэрэн гарч, хэвийн байдалдаа эргэн ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнхи тохиолдолд өвчнөөс бүрэн ангижируулдаг.

Share88Tweet55Share22
Previous Post

46 ЖИЛ ХҮҮХЭД ТЭЭСЭН ЭМЭГТЭЙ

Next Post

НАС БАРЖ, ЧАНДАРЛУУЛСАН ХҮН 7 САРЫН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖЭЭ

admin

admin

Next Post
НАС БАРЖ, ЧАНДАРЛУУЛСАН ХҮН 7 САРЫН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖЭЭ

НАС БАРЖ, ЧАНДАРЛУУЛСАН ХҮН 7 САРЫН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖЭЭ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

November 20, 2021
Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

November 21, 2021
Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

November 17, 2021
Өөрөөр нь амьдралыг авч явуулж үзмээр санагдах боллоо…

Эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?

1
Заримдаа зүгээр л өмссөн хувцастайгаа гараад явчихмаар санагдах юм…

“ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД БҮХНИЙГ ТЭСЭЖ ЧАДАХГҮЙ” – Бодит амьдралаас…

0
ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

0
Заримдаа зүгээр л өмссөн хувцастайгаа гараад явчихмаар санагдах юм…

“ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД БҮХНИЙГ ТЭСЭЖ ЧАДАХГҮЙ” – Бодит амьдралаас…

January 2, 2023
Гэрлэе гэж бодсон ч арай л амьдрал үзээгүй санагдаад байх боллоо…

“ЯДУУ ГЭЭД ХАЙРТАЙ БҮСГҮЙ НЬ ОРХИОД ЯВСАН…”

January 2, 2023
“ЭХНЭРИЙНХЭЭ НҮДНЭЭС НУЛИМС УНАГААХГҮЙ ГЭЖ АВЧ СУУСАН Ч ЧАДААГҮЙ ЭЭ…”

Нөхрийн маань бичсэн тэмдэглэлийн дэвтэрийг уншаад шууд гол харлах шиг болсон…

January 1, 2023
Ongolog.info

Copyright © 2019 Ongolog.

Navigate Site

  • Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy

Follow Us

No Result
View All Result
  • Home
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Мэдээ
  • Сонжоо
  • Сонин хачин

Copyright © 2019 Ongolog.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In