• Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy
Wednesday, March 29, 2023
  • Login
Ongolog.info
  • Home
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Сонин хачин
  • Зурхай
  • Сонжоо
No Result
View All Result
Ongolog.info
No Result
View All Result
Home Мэдээ

Өдөрт 6 литр кола уудаг бүсгүйд юу тохиолдсон бэ?

by admin
May 26, 2021
in Мэдээ
0
Өдөрт 6 литр кола уудаг бүсгүйд юу тохиолдсон бэ?
366
SHARES
1k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Английн Portsmouth хотын иргэн, 41 настай Кэти Осаливан (Kathy O’Sullivan) коланд донтоно гэдгийн бодит жишээ болжээ. Тэрээр нэг өдөрт л гэхэд 6 литр кола ууж хэвшсэн бөгөөд жилд 2000 фунтыг (монгол мөнгөөр 5 сая 600 мянга гаруй) кола авахад зарцуулдаг аж. Өдөрт 6 литр кола ууна гэдэг нь 163 хоолны халбага сахар ууж байна гэсэн үг юм. Өдгөө 3 хүүхдийн ээж Кэти энэхүү хорт зуршлаасаа болж, чихрийн шижин болон цус багадалттай болжээ. Эмч нар түүнд кола уухаа зогсоохгүй бол удахгүй амь насаа алдах аюултайг хатуу сануулсан ч тэр ухамсраараа зогсож чадахгүй байгаа гэнэ. Гагцхүү ховсын эмчилгээ л түүнийг эмчилнэ гэж найдаж байна. “Би кола уухаа болих гэж үзсэн. Гэвч колагүй өнжсөн эхний өдөр л хар хөлс цутгаж, хамаг бие салганаж эхэлсэн”. “Донтолт гэдэг үнэхээр хэцүү юм. Би хэдийгээр буруу зуршлаасаа болж эрүүл мэндээ алдаж, амьдралаа сүйрүүлж байгаагаа мэдсэн ч ердөө больж чадахгүйгээ бодохоор маш хэцүү байдаг” хэмээн Кэти хэлжээ. Тэрээр бүр 13 настай байхаасаа л кола ууж эхлэн, түүнээс хойш яг л хар тамхинд донтсон мэт эргэлт буцалтгүй оржээ. Кэти коланаас болж хэт цус багадалттай болсон төдийгүй жирэмсэн байхдаа хүртэл гараагүй тул бага хүү нь төрөлхийн нэг бөөргүй төржээ. Өмнө нь бүр гурван ч удаа цус сэлбүүлж байв. Нэг литр коланд 400 калори илчлэг, 27 цайны халбага сахар агуулагддаг гэж тооцвол тэрээр нэг өдөрт л 2000 калори илчлэг авч, эрүүл хүний авах ёстой сахарын хэмжээнээс 6 дахин илүү сахар хэрэглэж байгаа юм. Мөн гурван шүд нь үйрч унасан тул авахуулахаас өөр аргагүй болжээ. Заримдаа гар хөлөө ширээний буланд ч юмуу жаахан л цохиход наанадаж зөөлөн эд нь гэмтэх, цаашлаад бүр яс нь хугарсан удаа ч бий гэнэ. Энэ бол түүний яс бүрэн сийрэгжсэний илрэл. Тэр хэвийн жинтэй. Гэхдээ хоолны дэглэм нь үнэхээр аймшигтай гэж хэлж болно. Учир нь коланд агуулагдах газнаас болоод тэр юу ч идээгүй хэрнээ үргэлж л цадсан мэт мэдрэмж төрдөг гэнэ. Заримдаа кола уумааргүй санагдах үе байдаг ч өөрийн эрхгүй сахар үгүйлэгдэж, чичирч эхэлдэг ажээ. Мөн байнга л ядарч, бие нь сульдаж, нозоорсон байдалтай байдгаа энэ их сахарын хэрэглээний хор уршиг хэмээн тайлбарлажээ.

Share146Tweet92Share37
Previous Post

НАС БАРЖ, ЧАНДАРЛУУЛСАН ХҮН 7 САРЫН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖЭЭ

Next Post

Монголчууд хар ус хүнд өгдөггүй ЗАНШИЛ-тай. Учир нь…

admin

admin

Next Post
Монголчууд хар ус хүнд өгдөггүй ЗАНШИЛ-тай. Учир нь…

Монголчууд хар ус хүнд өгдөггүй ЗАНШИЛ-тай. Учир нь…

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

November 20, 2021
Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

November 21, 2021
Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

November 17, 2021
Өөрөөр нь амьдралыг авч явуулж үзмээр санагдах боллоо…

Эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?

1
“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

0
ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

0
“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

March 24, 2023
Аав минь гэртээ халамцуухан орж ирлээ…

Аав минь гэртээ халамцуухан орж ирлээ…

March 2, 2023
Нэгэн иргэн: ӨНӨӨДӨР УЙЛЧИХЛАА БИ…

Нэгэн иргэн: ӨНӨӨДӨР УЙЛЧИХЛАА БИ…

February 26, 2023
Ongolog.info

Copyright © 2019 Ongolog.

Navigate Site

  • Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy

Follow Us

No Result
View All Result
  • Home
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Мэдээ
  • Сонжоо
  • Сонин хачин

Copyright © 2019 Ongolog.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In