• Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy
Wednesday, March 29, 2023
  • Login
Ongolog.info
  • Home
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Сонин хачин
  • Зурхай
  • Сонжоо
No Result
View All Result
Ongolog.info
No Result
View All Result
Home Сонжоо

Таалагдсан нэг бөгжөө сонгоод өөрийгөө илүү ихээр мэдэж аваарай!

by admin
May 27, 2021
in Сонжоо
0
Таалагдсан нэг бөгжөө сонгоод өөрийгөө илүү ихээр мэдэж аваарай!
726
SHARES
2.1k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сэтгэл зүйн маш олон төрлийн тестүүд байдаг бөгөөд бид тэдгээрийн тусламжтайгаар өөрийн болон бусдын зан араншинг тодорхойлж чаддаг билээ. Ингээд та “Бөгж” гэх тус сонжоогоор эмэгтэйчүүдийн сул болон давуу талуудыг олж мэдээрэй. Бөгж 1 1-р бөгжийг сонгосон эмэгтэй үнэ цэнэтэй байх ёстой гэдгээ маш сайн мэддэг. Тэрбээр өөрт нь бүх л сайн сайхан зүйлс зориулагдсан гэдэгт итгэдэг. Үүнд амьдралын хэв маяг төдийгүй бусад хүмүүсийн түүнтэй харьцах харилцаа ч хамаарна. Мөн нүднээс далдуур уг эмэгтэйг гүнж хэмээн нэрлэдэг боловч энэ нь маш буруу ойлголт юм. Учир нь ойр дотны хүмүүс нь түүнийг өөрийнхөө хүч, хөдөлмөрөөр бүхнийг бий болгосон гэдгийг мэддэг. Энэ эмэгтэй асуудал, хүндрэлээс огт айдаггүй бөгөөд сонирхолтой, ашигтай зүйлсийг хийхээсээ татгалздаггүй. Тэрбээр үйлдэл нь тухайн хүнийг тодорхойлдог гэж үздэг учраас бусад хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Үүнээс гадна шулуун шударга зан нь олон хүмүүст таалагддаггүйн улмаас маргаан үүсгэх хандлагатай байдаг. Бөгж 2 Хүмүүс 2-р бөгжийг сонгосон эмэгтэйг уян зөөлөн, романтик гэж боддог. Учир нь тэрбээр бүсгүй хүний ялдам зан чанараараа бусдыг өөртөө татаж, эмэгтэйлэг энергийг гайхалтайгаар ялгаруулдаг юм. Мөн эргэн тойрныхон нь түүний ухаалаг байдал, сайн хамтрагч болж чаддагийг ихээхэн үнэлдэг. Тэрбээр нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, хүмүүсийг харцаар нь л ойлгож чаддаг увдистай бөгөөд эрчүүдийн анхаарлыг өөртөө татаж, сээтэн хаях нэлээд дуртай байдаг. Гэхдээ энэ төрлийн бүсгүйчүүд бодсон, санасан бүхнээ заавал гүйцэлдүүлдэг сайн зан чанартай билээ. Бөгж 3 3-р бөгжийг сонгосон бүсгүй маш хөгжилтэй, нийтэч зан чанартай байдаг. Олон хүмүүс түүнийг баяр баясгалантай хэмээн тодорхойлдог. Тэрбээр нийтэч байдлыг эрхэмлэдэг бөгөөд олны анхаарлын төвд байх дуртай. Түүнчлэн энэ бүсгүй маш үзэсгэлэнтэй төдийгүй гайхалтай ярилцагч болж чаддагаас гадна түрүүлж хэн нэгэнд зөвлөгөө өгөх гэж яардаггүй. Тэрбээр бусдыг шүүмжилдэггүй ба хов живнээс хол байхыг эрмэлздэг. Мөн түүнд маш олон танил байдаг ч жинхэнэ найз бараг л байдаггүй. Тиймээс энэ бүсгүй заримдаа маш ихээр ганцаардлыг мэдэрдэг бөгөөд өөрийн сэтгэл хөдлөл, зовлон гунигаа хүмүүстэй нэг их хуваалцдаггүй аж. Бөгж 4 4-р бөгжийг сонгосон эмэгтэй хүн бүрийн харцанд өртөж, олны анхаарлын төвд байж чаддаг. Тэрбээр маш эрч хүчтэй бөгөөд эргэн тойронд нь байнга л ямар нэгэн адал явдал болж, хов жив эргэлдэж байдаг. Мөн түүний гадаад төрх болон өөртөө итгэлтэй байдал нь эрчүүдийг маш ихээр татаж, толгойг нь эргүүлдэг. Энэ төрлийн бүсгүйчүүд заяаныхаа ханийг сонгохдоо тун өндөр шалгуур тавьдаг бөгөөд хэрвээ таалагдах хүн олдохгүй бол насан туршдаа ганцаараа байхыг сонгож ч мэднэ. Түүний итгэл, анхаарал, цаг хугацааг тэмцэж олох хэрэгтэй гэж тэр үздэг. Гэхдээ бүсгүйн анхаарлыг нэг татаж чадвал тэрбээр сэтгэлээ нээж, зөрүүлээд халамжилж, хайрлаж эхэлдэг. Түүнчлэн энэ төрлийн эмэгтэйчүүд хууран мэхлэлтийг хэзээ ч уучилдаггүй юм. Бөгж 5 5-р бөгжийг сонгосон эмэгтэйд өөрчлөлт их чухал байдаг. Тэрбээр нэгэн хэвийн амьдралаас зугтахыг эрмэлздэг төдийгүй идэвхтэй байж, ажил, гэр бүл, аялал зугаалга, спортоор хичээллэх гээд бүхий л зүйлийг амжуулахыг хүсдэг ба ганц л амьдрах юм чинь хүссэнээ хийх ёстой гэж боддог. Хэдийгээр тэрбээр завгүй амьдралын хэв маягтай ч хайрлуулахыг маш ихээр хүсдэг. Мөн түүнд тод, хурц өнгийн өвөрмөц хувцаслалт таалагддаг. Энэ төрлийн бүсгүйчүүд чулуун хананы цаана байгаа мэт эрэгтэй хүний гарт ууссан тохиолдолд бүх зүйлээ умартахад ч бэлэн байдаг. Харамсалтай нь тийм залууг олоход нэлээд хүндрэлтэй учирдаг байна. Бөгж 6 Энэ төрлийн бүсгүйчүүд тэнцвэртэй байдал, насан туршийн зүйлийг маш ихээр хүсдэг. Хэрвээ тэр хэн нэгэнд хайртай болсон бол харилцаа нь удаан үргэлжилнэ. Маш үнэнч зан чанартай энэ бүсгүйтэй хэн ч худлаа харьцахыг хүсдэггүй. Мөн тэрбээр эхэндээ эрчүүдийг айлгадаг юм шиг боловч илүү дотно танилцсаны дараа тэд түүнийг сайхан эмэгтэй, халамжтай хань, мундаг ээж болж чадна гэдгийг ойлгодог. Үүнээс гадна энэ төрлийн бүсгүйчүүд мэдрэмж сайтай байдаг учир хүмүүс тэднээс зөвлөгөө авахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, тэд эмэгтэйлэг, сайхан сэтгэлтэй, уян зөөлөн хүмүүс юм.

Share290Tweet182Share73
Previous Post

Танд хэн нэг нь хараал хийж, муу энерги шингэсэн эсэхийг гэрийн нөхцөлд хэрхэн олж мэдэх вэ? Мэрэгч төлөгч рүү очих гэсний хэрэггүй…

Next Post

Таныг хормын дотор тодорхойлох “Дөрвөн хаалга”-ны сонжоо

admin

admin

Next Post
Таныг хормын дотор тодорхойлох “Дөрвөн хаалга”-ны сонжоо

Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

November 20, 2021
Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

November 21, 2021
Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

November 17, 2021
Өөрөөр нь амьдралыг авч явуулж үзмээр санагдах боллоо…

Эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?

1
“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

0
ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

0
“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

“НӨХӨР БАЙТУГАЙ ЧӨTГӨP ТОГТОХООРГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА…” Бодит амьдралаас…

March 24, 2023
Аав минь гэртээ халамцуухан орж ирлээ…

Аав минь гэртээ халамцуухан орж ирлээ…

March 2, 2023
Нэгэн иргэн: ӨНӨӨДӨР УЙЛЧИХЛАА БИ…

Нэгэн иргэн: ӨНӨӨДӨР УЙЛЧИХЛАА БИ…

February 26, 2023
Ongolog.info

Copyright © 2019 Ongolog.

Navigate Site

  • Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy

Follow Us

No Result
View All Result
  • Home
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Мэдээ
  • Сонжоо
  • Сонин хачин

Copyright © 2019 Ongolog.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In