Хүү маань 3 сартай, төрөөд удаагүй байгаа. Одоогоос 3 жилийн өмнө би энгийн оюутан хааяа найзуудтайгаа диско орно. Тэгэж яваад би нөхөртэйгөө танилцсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй л дээ. Гэхдээ хүүхдийг нь төрүүлсэн болохоор нөхөр л гэдэг юм. Анх бид хоёр хааяа уулзаж элдэв юмны талаар ярилцаж надад тэр минь их сайхан яг л надад зориулсан ханхүү минь юм шиг санагдаж байлаа тэр нэг өдрийг хүртэл. Надад тэр өдөр үнэхээр хэцүү санагдаж билээ. Би түүний тайлаад тавьсан бөгжнөөс нь “ханьдаа хайртай шүү” гэсэн бичиг уншсан балмагдаад, дуугарч чадалгүй удаан суусан тэгээд тулгаад асуусан чинь 2 ч хүүхэдтэй, эхнэрээсээ салсан тэр намайг хуурсан гэж хэлсэн. Хуурлаа гээд 2 хүүхдээ өнчрүүлсэн тэнэгийг би үзэн ядаж дахиж уулзахгүй гэж хэлсэн. Гэтэл бодит байдал дээр би түүнд дэндүү дасчихсан тэрийг нь ч болсон уучлаад хамт л баймаар санагдаад, хэн ч намайг дахиж тэгэж хайрлахгүй юм шиг бодогдож байсан ч би эхнэр дээрээ оч хүүхдээ бод гээд л над руу залгаж, мессэж бичих бүрт нь гуйдаг байсан. Цаанаа намайг битгий хаяасай гэж бодсон мөртлөө би яах ч үгүй хүүхдээ бод гээд л. Гэвч бид хоёр салж чадаагүй. Эхнэр нь том хүүтэйгээ уулзаач чамайг асуугаад байна өрөвдмөөр юм гээд л мэссэж бичнэ. Би тэр хүнийг өөрийн болгох бүр эхнэрээс нь харамлах сэтгэл төрсөөр сүүлдээ мэссэж ирэх бүрт нь уурлаж харддаг болсон. Яг солиотой юм шиг. Тэгсэн надаас одоо бүх юмаа нуудаг болсон, надад юу ч хэлэхээ больсон болохоор эр хүн ямар байдгийг мэдэрч байна. Тэр хүнд ямар хэцүү байгаа бол? 2 жаахан хүүхэдтэй ганцаараа. Би яг л хүний зовлонгоор жаргал хийж яваа хүн болж таараад байна. Нойроо хулжаан байж тэр эмэгтэйг бодож өрөвдөж яаж байгаа бол?, Намайг хараадаг байх даа, Би туслах юмсан гэж боддог. Ингэсээр байтал үс минь цайж би гэдэг хүн стресст ороод үхэх нь. Яг л голоор минь юм зураад байгаа юм шиг. Нөхөртөө хэлэхээр тэрэнд минь ч гэсэн хэцүү байгаа даа, шархалж шаналж байгаа зүрхийг нь зүсээд яах вэ гэж бодох юм. Нэг удаа тэр эмэгтэй бид хоёрыг “хувиа бодсон амьтад” гэж хэлж байсан. Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байж байтал “уучлаарай, би зүгээр бухимдаад л. Наад хүн чинь муу хүн шүү. Эгчийн дүү бага сартай дээрээ хүүхдээ авахуулаад сал” гэж хэлж байсан. Хамгийн гол нь намайг зүгээр л хараахгүй уучлалт гуйсан нь тэр их ухаантай эмэгтэй юм шиг санагдаад улам намайг зовоох болсон.
Би одоо хүүгээ аавгүй болгохгүйн тулд нөхрөө хааш нь ч явуулахгүй. Гэхдээ тэр бүсгүйг байнга бодож яахаа мэдэхгүй хий дэмий өөрийгөө шаналгах юм. Эсвэл гадаадынхан шиг нөхрийнхөө хуучин эхнэртэй нь найз болж хүүхдүүдээ ойр өсгөх хэрэгтэй юм болов уу? Тэр намайг хүлээж авах болов уу? Би энэ асуудлыг бүр мартах хэрэгтэй юм болов уу? Хоёр ч хүүхдийн амьдрал гэж бодохоор аймар хожимдсон ухаарал биш юм шүү. Би ийм болох байх гэж таамаглаж байсан ч хүүхэд гаргахаар юм бүхэнд хариуцлага шаарддаг юм байна. Би ийм болох байх гэж таамаглаж байсан ч хүүхэд гаргахаар юм бүхэнд хариуцлага шаарддаг юм байна. Нөхрөө сайн ятгаж чадаагүй бас өөрийнхөө шуналаас болоод ийм л сэтгэлийн т.а.м.т.а.й амьдарч байна даа. Яалтай ч билээ…