• Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy
Friday, May 27, 2022
  • Login
Ongolog.info
  • Home
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Сонин хачин
  • Зурхай
  • Сонжоо
No Result
View All Result
Ongolog.info
No Result
View All Result
Home Мэдээ

Ийм л хадам ээж болж болохгүй юм шүү манайхаан…

by admin
November 21, 2021
in Мэдээ
0
Ийм л хадам ээж болж болохгүй юм шүү манайхаан…
3k
SHARES
8.4k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сайн байцгаана уу. Би нөхөр хүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Нөхөртэйгөө нэг гэрт ороод дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд хадмууд маань надад олигтой хандаж байсангүй ээ. Хадам аав, ээж хоёр салаад тусдаа амьдардаг. Нөхөр маань ээж, ах, хоёр дүүтэйгээ амьдардаг байсан. Гэрийнхээ хоногийн хоол, бүх орлогыг нь олдог ганц хүн нь байсан. Анх танилцах гээд ороход л ээж нь надад дургүй байгаа нь мэдэгдэж байсан. Нөхөртэйгөө танилцаад удаагүй байж байтал хадам ээж уучихсан явж байгаад о.с.о.л.д орж хөлөө хадуулж э.м.н.э.л.э.г.т хэвтсэн. үүнийг нь манай ээж мэдээд намайг очиж хоол унд хийж өгч гар хөлнийх нь үзүүрт тусалсан нь дээр байх гээд намайг хадмынхруу явуулж би тэднийд амьдардаг болов. Хадам ээж apxи их уудаг, өдөрт заавал 0.33 юм уу эсвэл олдохгүй бол бүр бурханы өргөлийн apxи эд нарыг ч хамаагүй аваад уучихдаг. Удаагүй би жирэмсэн болсон тэгээд л анхандаа миний охин гээд их сайхан зантай байдаг байсан. Би айлын ганц болохоор жаахан дураараа зантай байж магадгүй гэж өөрийгөө боддог. Хаяа гэрийг нь цэвэрлэнэ хаяа бухимдаад уур хүрсэн үедээ бол цэвэрлэдэггүй, өөрсдөө ч угийн намайг анх ирэхэд л жаахан заваан талдаа айл байсан. Гэхдээ дураараа зантайдаа гэрийг нь л цэвэрлэхгүй хаячихдаг байсан, өөрөөр бол өөрийгөө элдэв ааш гаргаж байгаагүй гэж боддог. Тэгж байгаад таван сартай жирэмсэн байхад нөхөр маань ээжтэйгээ муудалцаад, хадам ээж бид хоёрыг гэрээсээ хөөгөөд хэд хоног айлаар байж байгаад буцаад ир энэ тэр гэж залгаад байхаар нь очсон. Дахиад төрөхөөс хориодхон хоногийн өмнө жижигхэн юман дээрээс надтай муудалцаад намайг г.*.ч.и.й. я.*.x.а.н дуртайдаа гэрт ирж хэвтэж жирэмсэн болчихоод гэж элдвээр минь хэлээд бас хөөсөн. Би цүнхтэй хувцасаа аваад гарах гэж байхад хайч, сандал хүртэл араас шидээд бөөн л юм болсон. Нөхөр маань тэр үед юу ч хэлээгүй намайг дагаад л хамт гарсан. Бид хоёр айлын хажуу өрөөнд амьдарч байгаад би төрөх боллоо. Ээж маань хөдөө гэрээсээ ирдэг өдөр би эмнэлэгт хэвтэж хөөрхөн хүүтэй боллоо. Хадмын талаас ирэх нь байтугай ганц өлгий ч байдаггүй бүгдийг нь манай ээж бэлдэж өгсөн. Эмнэлгээс гарах болсон чинь нөхөр гэртээ хүүгээ аваачна гээд би үгүй дахиж очихгүй гээд бөөн юм болов. Ээж маань аав нь юм чинь хүүгээ төрсөн гэртээ аваачилгүй яахав гэсээр байгаад гэрт нь очлоо. Тэгсэн чинь хадам ээж бид гуравтай олигтой ч юм дугарахгүй байж байгаад бид гурвыг очсоны маргааш нь зөрөөд эмнэлэгт хэвтээд өгсөн. Тэднийх гэрт байдаг болохоор шөнө оройдоо сэрүүхэн, өдөр нь хоёр дүү нь хичээлтэй, нөхөр маань ажлаа хийхгүй бол болохгүй гээд надад шөл хийж өгөөд ажилдаа явдаг. Хүү бид хоёр хоёулханаа л үлддэг, их л зутардаг байсан. Тэгж тэгж долоо хоноод хадам ээж эмнэлгээс гарахаар нь зөрөөд би ээжтэйгээ хөдөө гэрлүүгээ явсан. Тэнд хоёр сар байж байгаад хүүгийн маань бие өвдөөд буцаад хотод тэднийд ирлээ. Хүү маань эх нялхаст эмчийн хяналтанд байх ёстой гээд байнга л очиж шинжилгээ өгч эм уудаг байсан. Тэр үед дахиад л хадам ээж согтуу орж ирээд бөөн хэрүүл боллоо. Би эмээ болох болоогүй, миний хүүг биднээс булааж авдаг муу я.*.x.а.н зайл гээд дахиад л элдэв шидээрээ хэлүүлсэн. Байнга эмчид үзүүлж хяналтанд байх ёстой байсан болохоор хөдөө гэрлүүгээ яваад өгч болохгүй тэсэж хамт байхаас өөр арга байсангүй. Сар гаран хадам ээжтэйгээ юу ч дуугарсангүй тэгж тэгж арай гайгүй болоод эвлэрсэн. Нэг удаа миний утсаар фейсбүүк ороод мессенжэрээ гаргаагүй байсан болохоор би санаандгүй сонирхоод чатыг нь унштал намайг нэг найзтайгаа их муулж бичсэн байсан. Энэ нэг ө.в.ч.т.э.й хүүхэд чирсэн хүүхэн хэзээ манайхаас явах юм бол, хөдөө байдаг эх шүү юм нь өөр дээрээ хурдан аваасай гээд л. Уншаад их л гомдох сэтгэл төрж билээ. Тэгсэн дахиад хүүг маань зургаан сартай байхад coгтуу орж ирээд агсам тавьж нөхөр бид гурвыг хөөсөн. Энэ удаад бүр аймаар аймаар үг хэлж нөхрийг маань өвчин чирсэн ш.э.э.с.э.э аваад зайл гэж хэлсэн. Бид гурав өвлийн хүйтэн шөнө үүрийн таван цагт хөөгдөөд гарч байлаа. Бид гурвыг гарахад араас давс цацаж хөнжил даавууг маань хүртэл шатаасан. Хэд хоног айлаар байж байгаад ашгүй түрээсийн байр олдоод бид гурав нэг юм орох оронтой болсон. Нөхрийн ажил жаахан тааруу байсан болохоор манай ээж тэтгэвэрийн зээл авч манайхыг тохижуулж өгч нэг сарын түрээс хүртэл өгсөн. Ингээд тайван амьдардаг болов, хүүгийн маань бие ч эдгэрсэн. Хүүгийнхээ нэг насных нь ойгоор муу ч сайн ч эмээ нь юм чинь гээд хадам ээжийг урьсан чинь нөхөртэй ярихдаа мөнгө төгрөг байхгүй яаж очдог юм энээ тэрээ гэсэн гэхээр нь би уурлаад ганц ачынх нь төрсөн өдөр болж байхад яасан сонин юм, ямар бэлэг сэлт горьдсон юм уу гэсээр байгаад ирүүлсэн. Одоо болохоор миний охин, сайхан бэр минь гээд их сайхан юм ярьдаг болсон. Тэрийг нь сонсохоор бүр худлаа дүр эсгэж байгааг нь мэдэж байгаа болохоор уур хүрээд байдаг болчихжээ. Ингээд бичээд байвал зөндөө л юм байна одоо хүртэл энэ тэндэхийн сувилалд хэвтэнэ гээд яваад өгнө. Нөхрийн хоёр дүүг хараад өгөөч гэсэн болохоор нь ханийгаа бодоод дунд нь хэцүү байх болов уу гээд гэрт нь ирчихсэн л байж байна. Хадам ээжийг бүр харахаар л хэлж байсан үгнүүд нь бодогдоод байх юм. Яах ёстой вэ? Бодохгүй тэгээд хаячихая гэхээр бас мартагдаж өгөхгүй болж өгөхгүй юмаа. Яаж өөрийгөө стресстүүлэхгүй тайван байх вэ? Хэлж ярьж сэтгэлээ онгойлгох хүн байхгүй учраас энд бичлээ. Та бүхэн зөвлөгөө өгөөч. Явж явж аpxи уудаг хүн л ийм муухай ааш зан гаргадаг бололтой. Бас ганц тэжээж ам бүлийг нь авч явдаг байсан хүнийг нөхрөө болгоод авчихаар уурладаг байх л даа. Гэхдээ ямар ч байсан ийм л хадам ээж болж болохгүй юм шүү манайхаан.

Share1180Tweet738Share295
Previous Post

Нөхөр маань эргэж хэзээ ч ирэхгүй гээд хаяад явлаа…

Next Post

Томилолтоор явж байхдаа алдаа гаргачихлаа…

admin

admin

Next Post
Томилолтоор явж байхдаа алдаа гаргачихлаа…

Томилолтоор явж байхдаа алдаа гаргачихлаа...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

November 20, 2021
Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

November 21, 2021
Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

November 17, 2021
Ухаантай бай л даа Монгол жижигхэн шүү дээ…

Ухаантай бай л даа Монгол жижигхэн шүү дээ…

0
46 ЖИЛ ХҮҮХЭД ТЭЭСЭН ЭМЭГТЭЙ

46 ЖИЛ ХҮҮХЭД ТЭЭСЭН ЭМЭГТЭЙ

0
ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

0
Ухаантай бай л даа Монгол жижигхэн шүү дээ…

Ухаантай бай л даа Монгол жижигхэн шүү дээ…

November 22, 2021
Найз залуу маань хэтэрхий залхуу байх юмаа…

Найз залуу маань хэтэрхий залхуу байх юмаа…

November 22, 2021
Анхны нөхрөө үгүйлж байна…

Анхны нөхрөө үгүйлж байна…

November 22, 2021
Ongolog.info

Copyright © 2019 Ongolog.

Navigate Site

  • Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy

Follow Us

No Result
View All Result
  • Home
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Мэдээ
  • Сонжоо
  • Сонин хачин

Copyright © 2019 Ongolog.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In