Энэхүү бичиж байгаа захиа маань нийтлэгдэх үгүйг нь мэдэхгүй ч зүгээр л сэтгэлээ онгойлгомоор санагдаад бичиж байгаа юм. Түрүүхэн гэртээ орж ирэхээсээ өмнө найз залуутайгаа дахиад л муудалцаж ээлжит маргаанаа дэгдээчихээд ороод ирлээ, дахин дахин хэрүүл маргаан гараад байдаг учир нь би их түргэн ууртай харин найз залуу маань хэнэггүй, сэтгэлд маань таардаггүй гэх үү дээ. Илүү ойлгомжтой болгохын тулд эхнээс нь бичье, Бид 2 оюутан байхдаа танилцаж, араас минь нэлээд гүйсэн учир, гэлээч эцэст нь хүнд сэтгэл чухал юм байна гэж бодоод найз залуугаа сонгосон, анх сонгохгүй байсан шалтгаан маань би их голдог байсан, одоо ч голдог, тийм учраас л хэрүүл маргаан ойр орхон гардаг байхдаа. Үерхээд 1 жил хагас, танилцаад 4 жил болж байгаа юм. Голдог гэж байгаа нь царай зүс биш шүү, би өөрөө зарчимч гэр бүлд өссөн, айлын ганц охин, тийм учраас ээж аав минь өөртөө найдах хэрэгтэй, сайн сур, юмыг хийсэн шиг хий зааж хүмүүжүүлсэн, харин найз залуу маань тэс ондоо, сургууль соёлд дургүй, сурах дургүй, төгсөхөд 6-хан сар дутуу байхад өөрөө хувиараа бизнес хийнэ гээд сургуулиа орхисон, тэр нь ч бүтсэн юм байхгүй л байна. Би бүр сүүлдээ үглээ чавганц шиг болж, маш ихээр уурладаг болсон. Эхлээд надад зөндөө амлалтыг өгдөг байсан, жишээ нь тамхинаас гарах, англи хэл сурах, залхуурахгүй байх гэх мэт. Дараа нь ам өчгийг нь асуухаар элдэв шалтаг тоочдог, олон удаа салж буцаад нийлэхдээ амлалт өгч байсан ч биелүүлсэн нь ховор. Хичээдэг ч сэтгэлд хүрэхгүй юм, би ч өөрөө тийм мундаг биш лдээ, гэхдээ эр хүн, миний хань болох хүн надаас илүү байх ёстой гэж бодоод өөрөөсөө илүү гаргах гэж уг нь их л хичээх юм, гэхдээ би найз залуугаа мундаг сураад мундаг ажил хийгээд доктор профессор болгох гээд байга юм биш шүү дээ, өөрт нь ч хэлж байсан, үнэхээр сурах дургүй бол гадаад хэл сурах ч юм уу ажил хийх дургүй байж болно, гэхдээ үнэхээр өөрөө бизнес хиймээр байгаа бол яаж хүн амжилтанд хүрч байна судал, эцсийн эцэст хүн чадалтайг нь дагаж, үнэлж, бусдыг дагуулдаг юм, хүсч байгаа зүйлдээ суралц гэхээр бас л сурсан юм байхгүй. Хүн өөрийхөө хүссэн замаа сонгочихоод түүнийхээ төлөө хичээж, тэмцэхгүй байгаад нь гайхаад байх юм.
Үнэндээ одоо яахаа мэдэхгүй байна. Салъя гэхээр чамгүйгээр байж чадахгүй гээд саллдаггүй, за салахгүй юм бол хичээе гэхээр сэтгэлд хүртэл хичээхгүй юм аа. Ядаж байхад хамт олон байхгүй, хэдэн найз нарых нь ихэнх нь олигтой хүмүүс биш, ууж идэхээ л боддог, цөөн хэдэн нь гадаадад сураад явж байгаа. Тийм учраас хамт олонтой бол тэднээс суралцах зүйл их, гэлээ ч санаа бодол нийлсэн хүмүүстэй найзалж нөхөрлөвөл бизнесээ эхлэхэд нь ч хэрэгтэй гэж бодоод энд тэндхийн клуб зааж өгөхөөр төлбөр нь дийлдэхгүй үнэтэй байна л гэх юм, эсвэл их сургууль төгссөн диплом хэрэгтэй л гэх юм. Мэдэхгүй ээ заримдаа гомдмоор юм, ээж аав минь ялангуяа ээж минь их дургүй байсан, намайг зовно, чи л амьдралаа авч явах хэрэг гарах байхдаа, ийм залхуу гэдэг байсан. Одоо ч гайгүй болж байна, тэгхээс ч яаахав дээ сал гэхэд нь салахгүй байгаа юм чинь. Гэхдээ найз залууд минь сайн зан чанарууд зөндөө бий, надад маш их хайртай, намайг хүндэлдэг. Би ч бас хайртай, тийм учир өдийг хүртэл амласан амлалт, хэлсэн үгэнд нь итгээд, биелүүлнэ гэж бодоод явдаг байх. Мэдээж надад ч бас сул тал бий, түргэн ууртай, өөрийхөөрөө байлгах гэж хичээдэг гэх мэт, гэхдээ уг нь тэр хүний сайн сайхны төлөө, өөд нь татаад хамтдаа амьдралыхаа төлөө тэмцье гэж боддогтоо л дандаа үгэлдэг юм. Гэхлээ үгэллээ гээд, уурлалаа гээд найз залуу минь уурлаж, намайг элдэвээр хэлдэггүй л дээ, зүгээр л хичээнэ ээ л гэдэг. Сүүлдээ итгэл алдрах юм, яаж ийм залхуу хүнд, тамхинаас ч гарах сэтгэлийн тэнхээгүй хүнд(тамхинаас гарна гэж хэдэн удаа амласныг нь ч мэдэхгүй байна) ирээдүйн амьдралаа даатгаж айл гэрийхээ ноён нуруу болгох вэ гэж. Яг одоо уур хүрэх биш үнэхээр гомдож байна, уг нь найз залуу минь багадаа их л зовлон үзэж хэцүү амьдрал туулсан ч хөдөлмөрч гэр бүлийн ачаар одоо дутах зүйлгүй амьдарч байна, ээж эмээ 2 нь бүх л зүйлийг нь бэлдээд өгдөг гэхэд болно.
Бид 2 маш олон удаа ярилцаж байсан, хэдийгээр найз залуу маань бага багаар хичээж өчүүхэн ч гэсэн өөрчлөлт байгаа ч гэсэн хангалтгүй санагдаад байна, гэлээ ч бидний нас чинь одоо дөнгөж хичэх нас биш шүү дээ. Би яг яах ёстой вэ, хамтдаа хэрүүлгүй байхын тулд яах ёстой вэ, яавал найз залуудаа сэтгэл ханамжтай байх юм бол. Яаж залхуу занг нь засах вэ? Эсвэл би зүгээр л амиа бодсон муу хүн юм болов уу.