Сайн байна уу? Би 30 настай 2 хүүгийн ээж. мэдээж нөхөртэй. Нөхөртэйгөө 9 жил хамт амьдарч байна.Юу болсон гэхээр 3 хоногийн өмнө би найзуудтайгаа уулзахын тулд нөхөртөө ажилтай гэж худлаа хэлж яваад орой 11 болж байхад гэртээ ирсэн. Тэр болгон намайг найз нөхөдтэй гарна барина гэхээр уурлаад явуулдаггүй болохоор би тийм арга хэрэглэсэн. Тэгээд орой ирсэн бөөн асуудал бөөн хэрүүл, намайг ирэхэд согтуу хүлээж байсан ингээд асуудал үүслээ. Маргааш нь намайг захирал руу минь яриад ажилгүй болгочихсон. Би яг одоо халагдах өргөдлөө өгчөөд гараад ирлээ. Ийм амьдрал байж болох уу? Олон жил намайг зовоосондоо. Харин би энэ хүнээс салахаар шийдэж бүх асуудлаа цэгцэлж байгаа, хүүгээ аваад л гараад ирсэн. Залуу хүн юм чинь сайхан амьдарнаа. Надад жаахан л сэтгэлийн дэм хэрэгтэй байна.
Мэдээж надад гар хүрсэн. Энэ байдлыг би тэсэж чадахгүй, ажилгүй болгочихлоо, амьдралгүй болгосон. Одоо надад өөрөө амьдралаа босгох л үлдээд байна. Би юунаас эхлэх үү мундагуудаа надад зөвлөөрэй. Энэ амьдралаас үнэхээр залхсан. Шинээр амьдралаа эхэлмээр байна. Би чадах болов уу гар салаглаж байна шүү. Амьдрал нэг төмөр нүүрээ харуулахаараа үнэхээр аймар юм байна. Үнэхээр аймар… Би сайн хань гэрийн эзэгтэй байсан ч хааяа найз нөхөдтэйгөө уулзаж цагийн сайхан өнгөрөөмөөр байвч нөхөр маань байнга зөвшөөрдөггүй байсан болохоор одоо эрх чөлөөтэй болох л юу юунаас илүү хэрэгтэй байна.