Манай ажлынхан цайны цагаараа юу болсын гэмээр гэнэт л хадмуудынхаа талаар ярьцгаалаа, ихэнх нь л хадам ээжээ муулсан хүмүүс байна. Тэгсэн манай ажлын менежер хийдэг, жижигхэн хөөрхөн хүүхэн байдаг юм. Тэр өөрийнхөө амьдралын талаар ярьж өгөөд. Анх нөхөртэйгээ 10 жилээсээ л үерхэж эхэлсэн нэг сургуулийнх ч өөр өөр анги болохоор хичээл тарсаны дараа л хаяадаа нэг уулздаг, хааяа нэг хамтдаа кино үзээд гадуур хоолонд орчоод л гэр гэрлүүгээ салаад явдаг байлаа. Ингэж явсаар хичээл ч амарч, манай хүн амралтаараа ажил хийж байгаа гээд бүр уулзахаа байлаа, хааяа нэг утсаар ярьж мессеж бичнэ, уулзахгүй болохоор нь би ч г.о.м.д.о.о.д, утсаар ярихад нь дуугарч ядаад л туньдаг байлаа. Тэгсэн ч намайг г.о.м.д.о.о.д уурлаад байгааг мэдэж байгаа ч юм алга. Тэгэхээр нь нэг удаа, чи бол мэдрэмжгүй халамжгүй, ийм тэнэг үерхэл гэж байдаггүй юм за юу гээд хэлчлээ. Тэгсэн утсаа тасдаад тэр чигтээ таг болчдын байна. Би ч бараг с.а.л.с.а.н юм байлгүй гэж бодоод л гомдож явсаар 9.1 нд хичээл оров оо. Тэгсэн хичээлийн дараа дуудаж байнаа, яваад очсон чинь уучлал гуйгаад хос мөнгөн бөгж гаргаж ирээд хуруунд минь зүүж өгч билээ. Эмэгтэй хүн л юм чинь нөгөө зунжингаа г.о.м.д.о.ж явсан сэтгэл тэр дороо л алга болцон. Тэр өдөржин бид 2 гадуур явж хөтлөлцөж гүйгээд л, тэр өдрөөс хойш ч гэсэн хичээлээ тараад л уулзана. Хоёулаа байгаа мөнгөө нийлүүлээд л талх элэгний нухаш юмуу, эсвэл ганц годгор хиам аваад уулан дээр гарч суугаад л өдөржин ярьж инээж суудаг боллоо. Тэгж ярьж байгаад нэг удаа найз залуугаасаа, сүүлийн үед яагаад ийм өөрчлөгдөө вэ, урд нь чи ингэж өдөр болгон надтай уулздаггүй байсан ш дээ гэсэн чинь, манай хүн, би харин чамайг надад г.о.м.д.с.о.н гээд ээждээ хэлсэн юм аа, мөнгөгүй байж байн байн уулзаж чадахгүй юм, тэгээд намайг халамжгүй энэ тэр гээд уурласан гэсэн чинь, ээж: үерхэж хайрлахад мөнгө чухал бишээ, байгаа мөнгөөрөө ганц гөөхий ч гэсэн хувааж идээд хөтлөлцөөд гүйх чинь л сайхан ш дээ.
Эмэгтэй хүнд хайр халамж хэрэгтэй байдаг болохоос тансаг хоол үнэтэй эдлэл хэрэггүй байдаг юм аа гэж хэлсэн гэсэн. Тэгээд ээж надтай хамт дэлгүүр орж хос бөгж аваад найз охиндоо өгөөд уучлал гуйгаарай гэсэн гэж билээ. За тэгээд л бид 2 нь үерхэж явсаар сургуулиа төгсөж тусдаа гарч, би ч ж.и.р.э.м.с.э.н боллоо. Манай хүн ээжийнхээ ганц хүү нь айлын ганц болохоор, ээжийгээ их халамжилж хайрлана, ажлаа тараад өдөр болгон заавал ээж дээрээ очиж, байж байгаад гэртээ ирдэг байлаа. Гэтэл сүүлийн үед ээж дээрээ очихгүй шууд л гэртээ ирээд байхаар нь гайхаад асуулаа. Тэгсэн чинь ээж намайг х.ө.ө.с.ө.ө.н гэнээ, яагаад вэ? гэсэн чинь, юм л бол битгий надруу гүйгээд бай, ганц цагийн өмнө ч гэсэн гэртээ очиж тэр т.о.г.о.о.н ч.и.н.э.э г.э.д.э.с.т.э.й амьтанд аяга шөл болтугай хийж өгч нурууг нь илж амрааж бай, намайг дуудахаас нааш битгий манайхаар ирээрэй чи гэсэн гэнэ лээ. Ёстой хөөрхөн байгаа биз. Манай хүн цалингаасаа гадна, энд тэндэхийн зураг төсөл гаргах, орчуулга хийх энэ тэр гээд орлого нилээн олдог тэр болгоноосоо ээждээ мөнгө аваачиж өгдөг юм л даа.
Тэгсэн сүүлийн үед манай найз хүүхнүүд, танай хадам д..а.в.а.р.ц.а.н шу.н.а.л.т.а.й юм амьдралаа босгох гэж яваа залуу хосуудаас зулгаагаад гээд л ярьдаг боллоо, би ч бас тийм юм болов уу? гэж бодоод нэг удаа өөрийхөө ээжид хэллээ, манай хүн орлогоо ихэнхийг нь л ээждээ өгчдөг нтр гээд. Тэгсэн ээж маань чи тэгээд яасан өлбөрөх гээд байна уу, тэглээ гээд нөхөр чинь чамайг дутуу дулимаг амьдруулаад байна уу, бага г.а.л.з.у.у.р.а.а.д байгаарай чи. Ганц хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж өсгөсөн тэр ээж авахгүй яадым, ганц хүү нь өгөхгүй бол хэн өгөх юм. (манай хүний аав нь багад нь ө.н.г.ө.р.с.и.й.н) Харин ч хүний ганц хүү гээд буруу эрхлүүлж өсгөөгүй хүн шиг хүн болгож өсгөсөн, мундаг хүүгээ чам шиг аашны туламтай суулгасанд баярлаж яв чи гэж билээ.
За тэгээд л удахгүй би төрж хүүтэй болов. 2 талынхан маань бөөн л баяр, хадам ээж маань охиндоо баярлалаа гээд л у.й.л.а.а.д байж билээ, тэгээд эмнэлэгээс гарсаны дараа, хадам маань надад цагаан алтан ээмэг бөгжний хослол, хүүд маань нилээн их мөнгөтэй шинэхэн хадгаламжийн дэвтэр өгөөд. Энэ хослолыг ээж нь өөрөө охиндоо авсын, харин хадгаламжин дахь мөнгө бол нөхрийн чинь надад өгч байсан мөнгө, ээж нь үрж байгаагүй ээ, ачдаа л хадгалаад байлаа гэж билээ. Тэгэхэд би муухай юм бодож явсан өөрөөсөө ичсэндээ ү.х.м.э.э.р санагдаж билээ. Бусдын хадам ямар байдгийг мэдэхгүй ээ, миний хадам бол надад бурханы бэлэг гэж бодож явдагдаа гэж ярьсын. Хадмынхаа талаар өөр зөндөө сайхан юм ярьсан ч тэр бүгдийг бичвэл хэт урт болох нь.