• Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy
Friday, January 27, 2023
  • Login
Ongolog.info
  • Home
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Сонин хачин
  • Зурхай
  • Сонжоо
No Result
View All Result
Ongolog.info
No Result
View All Result
Home Мэдээ

Ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? эсвэл энэ чигээр нь дуусгах уу?

by admin
November 2, 2022
in Мэдээ
0
Эхнэрийн чинь гэдсэн дэх хүүхэд минийх гэсэн…
19
SHARES
53
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сайн байна уу? Та бүхэн надад шийдвэр гаргахад минь туслаач. Би 32настай өмнө нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж байсангүй. 23-тайдаа компаниа байгуулж ажил гэж гүйсээр залуу нас минь элсэн цаг шиг урсаад алга болсон. Би найз залуутайгаа үерхээд 4жил гаран болж байгаа, 1 жилд нь үерхэж 3жилд нь цугтаа амьдарсан юм. Сүйн бөгж өгж гуйж явсан үе саяхан мэт санагдаж байна. Манай найз залуу надаас 1дүү, өмнө нь амьдралтай салаад 2,3 жил болсон охинтой байсан. Манай хүн хуульч хийдэг сул тал нь мэргэжлийн онцлог уу хар яр гэсэн хүйтэн хөндий харьцаатай бас хүнд сэтгэл гаргана, хайрлана, халамжилна гэж барагтаа байхгүй. Яагаад ч юм гаргасан сэтгэл нь надад хүрдэггүй бас их хэрүүлч хэцүү зантай. 4жил болоход намайг их ч гомдоож, би ч юмаа аваад их явдаг байсан. Зөндөө салж нийлсэн ч эргээд нийлчээд байсан. Надаас салахдаа өөр хүүхнүүдтэй холбогдож фб.р танилцаж уулзаж явдаг байсан. Бас их тооцоотой харамч нарийн хүн яахав авууштай зан нь 2жилийн дотор байр лагэртай болж чадсан. Анх 600к цалинтай байхад нь би нийлж одоо 3сая авдаг ч надад барагтаа мөнгө зарцуулдаггүй, хүүхэд хуурж байгаа аятай 1зайрмаг шок авж өгвөл их юм. Гэхдээ яахав анх баяраар хэлүүлж нэхүүлж байж цэцэг эсвэл үнэртэй ус ч юмуу авж өгдөг байсан ч сүүлдээ ч бүр больсон. Энэ хугацаанд 1удаа олигтой болзоонд явж үзсэнгүй, 1гайгуй ресторанд хоолонд оруулж үзсэнгүй. Амьдрал дээр надад санхүүгийн асуудал гарвал хэзээ ч надад тусалдаггүй. Би ч бас нээх туслаад байдаггүй, санхүү тусдаа хүмүүс. Уг нь их гэрсэг гэхдээ байнга пабжи тоглоно надад цаг гаргадаггүй. Гэхдээ гэрээ нийлээд хэлүүлтгүй цэвэрлэчихнэ, хувцасаа угаачихна. Гэхдээ нэг хэцүү зүйл н хамаатан садан нь салсан эхнэртэй нь одоо хүртэл гэр бүлийн гишүүн шиг надаас илүү харьцаатай байдаг. Цуг амьдардаг дүү нь байнга найз нөхөд шиг миний хажууд чаталдаг, нөгөө салсан эхнэр нь үеэл дүүгээс н бүр өмсөхгүй хувцас хүртэл гуйсан байсан. Тэр нь уг нь нөхөртэй амьдралтай болоод удаж байгаа. бас 1 үеэл залуутайгаа надаас өмнө л дөө дундаа 1 эмэгтэйг авсан байсан. Тэгээд найз залуудаа хэлээд нэмэргүй түр тэсэж бай удахгүй нүүнээ гэдэг байсан. Манай ээжийн нэрийг ч мэдэхгүй байж салсан эхнэрийнх н ээжтэй нь хүртэл фб.р үеэл дүү н найзууд байсан. Надад утгагуй санагдсан, би яг хэн байсийн бол гэж бодогдоод байх юм. Салсан эхнэрийнх нь нэрээр манай хүний ээж цуг байдаг үеэл дүү нь бас дуудаж л байсан. 3 жилийн дараа шүү бүр. Энэ хугацаанд хайр халамжгүй хүйтэн хүний хажууд дагаад ааш зан ч авах юмгүй болж байх шиг байна. Би уг нь 1 сэтгэл гаргасан хүндээ тултал нь гаргадаг, 1 үзэхгүй хүнээ үздэггуй зантай. Ер нь бас хэн хэн нь барьцамтгай зантай надад сэтгэл гаргахгүй болхоор яг адилхан харьцсаар өдийг хүргэчиж. Энэ зан бид 2г салгачих шиг боллоо. Салаад гомдоод явахад араас минь нээх ирээд байдаггүй хирнээ өөр хүүхнүүдтэй фб.р танилцаад чаталдаг байсан, одоо ч бас хэвээрээ байна. Найзууд нь авах юмгүй, дандаа онцгүй хүмүүс байдаг бас л шрупдээд суудаг бололтой. Хоногоо буруу тоолоод жирэмсэн болоход миний хүсээгүй хүүхэд, хүүхэд гарвал байраа өөрийн нэр дээр аваагүй чи ойрхон салж нийлдэг хүн хүүхэдтэй болоод салвал миний байрыг булаацалдана гжж хэлээд / өмнөх авгай нь салахдаа машиныг нь гэрийн гаднаас нь ачуулаад аваад явж байсан байна лээ эхнэрийнх нэр дээр авж байсан юм байна лээ тэрнээсээ болж намайг тэгж дугнэдэг юм шиг байгаа юм/ би ч аргаггүй болоод авхуулж байсан. Тэр үеэс миний сэтгэл ер н хөрж эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч салж чадахгүй өчнөөн жижиг сажиг шоглуулж зодуулсаар өдийг хүрчиж, сая сүүлд хуучин эхнэртэйгээ утсаар хэрэлдээд уурласан уураа надад гаргаад миний нүдийг хөх няц болтол з.о.д.ч.и.х.с.о.н. Би ээждээ хэлээд ц.а.г.д.а.а.д өгсөн шvvх эмнэлэгт ч үзүүлсэн. Миний утсыг булаагаад миний авч өгсөн утас гээд авсан хэд хоногийн дараа уучлалт гуйгаад ганц л удаа уулзчихая бас утсаа ав гэхээр н яагаад ч юм уулзсан бас намайгаа уяраагаад эргээд нийлсэн хэд хоног бүр яг хүн шиг байж байгаад за ухаарж дээ овоош дээ миний хайр гэж бодож суутал цагдаад гомдолгүй гэдэ бичиг өгсний дараа ааш нь буцаад хуучных шигээ болсон. Би хүссэн бичгээ аваад надтай ингэж харьцаад байна гэж ойлгоод хэлсэн ч үгүй чи хэл ам хурц хэрэлдэхээрээ хүнийг сүрдүүлдэг/ 1удаа ажилгүй болгоно гээд хэлчихсэн юм л даа ууртай үедээ хэрэлдсэн үедээ/ би чамаас болоод ял авсан гээд байгаа. Салчихая гэхээр дахиад өөр хүнтэй танилцана нэгнийгээ таних гэж бас явсаар хүүхэд оройтох гээд голж шилж явсаар 40 хүрчих вий ганцаараа өтөлчих вий гэж айх юм уг нь царай зүс бие хаагаараа би хэнд ч гологдоод байхгүй ч намайг ааштай гээд байгаа ийм зүйлүүдийг үзсэн хүн аашгүй байна гэж байх уу? Бас 100% бүх бурууг тэр хүнд өгөхгуй байгаа ч цаанаа нэг гомдол байна, эр хүн шиг ирээд уучлалт гуйхийг хүссэн ч тэгэхгүй юм шиг байна. Уг нь зөөллөөд байвал гайгүй байдаг гэхдээ насаараа хүнийг аядаж арга эвийг нь олж амьдрана гэж бодхоор утгаггүй санагдах юм. Яасан нь дээр вэ ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? Эсвэл энэ чигээр нь дуусгах уу? Зарим залуустай харьцуулахад авах зан зөндөө ч эмэгтэй хүн хайр халамж л хүсэж амьдардаг гол зүйлийг минь надад өгөхгуй болхоор цаанаа сэтгэл гарахгүй хөрөөд байх юм. Би бэр гуйж батлуулж дараа нь хүүхэдтэй болно гэж л хэлдэг тэгэхээр зүгээр жирэмсэлчиж чаддаггүй шаардлага өндөртэй нтр гэнэ. энэ тийм буруу байсан гэж үү? 32 нас гэдэг дахиад амьдрал эхлэхэд оройтсон нас уу? Бас энэ хүнээс илүү сайн хүн гарч ирэх болов уу? 4 жилийн амьдралыг нураах хэцүү юм. Хэтэрхий нуршсан бол уучлаарай 4 жилийн амьдралаа товчилж бичих гэж хэрэндээ л товчилж бичлээ.

Share8Tweet5Share2
Previous Post

Дотроо арай ч эхнэр бас ийм жоохон хүүхэдтэй байж надтай ингэж явахгүй байх гэж бодлоо…

Next Post

Хань болох хүнийхээ юуг нь харж, дүгнэх ёстой юм бол?

admin

admin

Next Post
Хань болох хүнийхээ юуг нь харж, дүгнэх ёстой юм бол?

Хань болох хүнийхээ юуг нь харж, дүгнэх ёстой юм бол?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

Гэхдээ тэр ээжийнхээ үгэнд ороод яваад өгсөн…

November 20, 2021
Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

Бэр гуйхыг нь яаж болиулах вэ?

November 21, 2021
Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

Сүүлдээ бүр гэр лүүгээ харимааргүй санагдах юм…

November 17, 2021
Өөрөөр нь амьдралыг авч явуулж үзмээр санагдах боллоо…

Эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?

1
Заримдаа зүгээр л өмссөн хувцастайгаа гараад явчихмаар санагдах юм…

“ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД БҮХНИЙГ ТЭСЭЖ ЧАДАХГҮЙ” – Бодит амьдралаас…

0
ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

0
Заримдаа зүгээр л өмссөн хувцастайгаа гараад явчихмаар санагдах юм…

“ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД БҮХНИЙГ ТЭСЭЖ ЧАДАХГҮЙ” – Бодит амьдралаас…

January 2, 2023
Гэрлэе гэж бодсон ч арай л амьдрал үзээгүй санагдаад байх боллоо…

“ЯДУУ ГЭЭД ХАЙРТАЙ БҮСГҮЙ НЬ ОРХИОД ЯВСАН…”

January 2, 2023
“ЭХНЭРИЙНХЭЭ НҮДНЭЭС НУЛИМС УНАГААХГҮЙ ГЭЖ АВЧ СУУСАН Ч ЧАДААГҮЙ ЭЭ…”

Нөхрийн маань бичсэн тэмдэглэлийн дэвтэрийг уншаад шууд гол харлах шиг болсон…

January 1, 2023
Ongolog.info

Copyright © 2019 Ongolog.

Navigate Site

  • Home
  • About
  • Contact Us
  • Privacy Policy

Follow Us

No Result
View All Result
  • Home
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Мэдээ
  • Сонжоо
  • Сонин хачин

Copyright © 2019 Ongolog.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In