Миний хувьд нөхөртэйгээ үерхэж эхлээд 10 жил өнгөрч байна. Одоо 6 настай 6 сартай хоёр хөөрхөн охинтой нохойтойгоо тавуулаа амьдардаг. Гэр бүл салалт амьдын хагацал их байгаад их харамсаж явдаг. Тиймээс жаахан охидод эмэгтэйчүүддээ зөвлөгөө өгөх юмсан гэж боддог. Ойрын хүмүүстэй элэг бүтэн аз жаргалтай амьдралаараа үлгэрлэх юмсан гэж хичээж явдаг. Миний хувьд бусад хүмүүсийн амьдралаас жишээ авч хэрэгтэйг нь авч хэрэггүй зүйлээс нь сургамж авч зайлсхийхийг боддог. Хосуудын хувьд бат бөх үнэнч харилцаа маш хүчтэй хайр дээр тогтдог гэж боддог. Нэг нэгэндээ хайртай байхад дундуур хүн орж амьдрал сэвтэх нь бага, гол нь харилцаагаа сайхан дурсамжуудаа өнгөлж сэргээж байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хэн хэнийх нь л нэг л олдох амьдрал учраас хэн хэн нь харамсах зүйлгүй сэтгэл дүүрэн амьдрах ёстой. Хосуудын харилцаанд эхлэл маш чухал санагддаг. Эхлэлээ л зөв тавьж эмэгтэй хүн өөрийгөө хүндлүүлж хайрлуулж чадвал тэгээд тогтдог юм шиг санагддаг. Зарим хүмүүсийг харахаар аль нэг нь дээрэнгүй үл хүндэтгэсэн уурласан эвгүй харьцаатай байдаг. Гэнэт ийм харилцаатай болоогүй тийм харьцаанд ч эхлэл гэж байгаа учраас тэгж харьцах боломж өгөхгүй анхнаас нь засаж болмоор санагддаг. Зарим охидыг харахад жаахан хөнгөн байнадаа гэж бодогддог. Хүн хэн ч байж тарган туранхай царай муутай ямар ч байж болно. Хамгийн гол нь 7 тэрбум хүн дотор цор ганц гэдгээ мэдэрч өөрийгөө эхлээд хайралдаг дотор хүнээ сонсдог байх хэрэгтэй. Миний хувьд гэр бүлийн xvчирхийлэлтэй гэр бүлд ядуу л өссөн. Аав маань гадны хүнд их сайн хүн, гэртээ байнга ээж эгч ах дүү нар гээд бүгдийг харааж зoддог хүн байдаг. Бусад охид аав шигээ хүнтэй сууна гэж боддог байсан бол би эсрэг хүнтэй сууна гэж боддог байсан. Ээж маань хэтэрхий номхон урсгалаараа хүн.
Тэдний амьдралаас би тэгж дүгнэдэг юмаа. Би хэрвээ ээжийнхээ оронд байсан бол аавтай арай өөр байдлаар харьцаж арга ухаан гаргаж xvчирхийлэл дунд насаа өнгөрөөж хүүхдүүдээ сэтгэлийн шархтай өсгөхгүй байсан гэж боддог. Бидний хувьд зoдуулдаг байсан гээд юм боддоггүй манай эд нар яах вэ гэж хэлдэг биднийг олуулаа болоод ч тэрүү үнэ цэнэгүй хүүхдүүд мэт мэдрүүлж өсгөсөнд сэтгэлдээ шархтай явдаг. Ялангуяа шилжилтийн насандаа янз бүрийн юм тохиолдоход за би ч хэнд ч хэрэггүй амьтандаа үxчихсэн ч яахав гэж бодож байсан үеүүд бий. Тэр үед эгч маань чи бол цор ганц чамайг байгаагаар чинь хайрлах хүн хаа нэгтээ байж л байгаа гэж хэлсэн. Тэгээд би унтахаасаа өмнө 30 минут өөрийнхөө дотоод хүнийг сонсож юу хүсэж байгаагаа мэддэг болсон. Эмэгтэйчүүд маань харамсахааргүй амьдрахыг хүсвэл өөрийгөө эхлээд сонсож өөрийгөө яг байгаагаар нь хайрлах хүнийг олох хэрэгтэй. Хүссэнээрээ амьдрахын тулд өөрийгөө засаад нөхрөө ч бас харамсахааргүй амьдрах эрхтэй гэдгийг санаж ажилтай арчаатай чөлөөтэй байх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүдийг харахаар гэр орноо олигтой цэвэрлэхгүй хүүхэд нь ханиад нуснаас салахгүй нөхрөө ирэхэд хэрүүл хийгээд угтдаг. Тийм гэрт нөхөр байтугай чөтгөр тогтохгүй биздээ. Нөхрөө тараад гэрлүүгээ яардаг болгохын тулд яах ёстой вэ бодох хэрэгтэй нөхөр бүрийн ааш өөр өөрийнхөө нөхрийн юунд дуртайг мэдэж байгаа юм чинь тэрэнд нь тааруулаад өөрчил л дөө. Хэрүүлтэй уруултай амьдарсаар байтал чиний ч гэсэн нэг насны хайран сайхан амьдрал жаргалгүй өнгөрлөө гээд хэлмээр санагддаг хүмүүс зөндөө байдаг. Бас хэт сайн эхнэр ээж байх гээд хичээгээд өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй. Нөхрөө гэр орны ажилд оролцуулж хүүхдээ харуулж байх хэрэгтэй. Ээжүүд маань хүүхэддээ л юм аваад өөрийгөө хаядаг нь их буруу санагддаг миний хувьд хүүхэд бол юу ч өмссөн хөөрхөн харагдана гэж үздэг хүүхэддээ юм авбал өөртөө бас авдаг. Магадгүй би боломжгүй байгаад хүүхэддээ юмуу өөртөө хувцас авах хоёр сонголт гарвал би өөртөө авна тэглээ гээд би муу ээж биш. Би хүүхдийнхээ хуучин хувцасыг цэвэрхэн өмсүүлэхэд л хүүхэд хөөрхөн харагдана. Ээж нар маань бас хүүхэд гаргаад таргалаад хүүхэддээ зарцуулаад өөртөө зарцуулах мөнгө алга гэж их ярьдаг. Заавал мөнгө төлж фитнесст явах шаардлага байхгүй хүүхдээ унтсан хойгуур гэртээ дасгал хийж болно. Хэрэглээний мөнгийг памперснаас хэмнэж өөртөө гаргаж авч болно. Миний хувьд хүүхдээ өдөржин памперстай байлгах санхүүгийн боломжтой ч гэсэн охиноо 1 сар хүрээгүй байхаас л шөнөдөө эсвэл гарахдаа л памперс хэрэглэдэг. Памперснаас хэмнэдэг арга маань юу гэхээр хэрэглэсэн памперсныхаа доторх гелийг сайн авч хаяаад зөөлөн угаагаад дотор нь даавуу хийдэг. Байнгын шалгаад солиод байхад хүүхдийн бөгс ч амраад хүүхдэд ч таатай байдаг. Гол нь өдөрт хэдэн памперсний мөнгө хэмнэсэн тэр мөнгө байхгүй л байх байсан мөнгө учраас тэрийгээ хурааж өөртөө зарцуулах хэрэгтэй… Араар тавилт гэж юм бас байна. Хайрлуулж сэтгэлийг нь бүрэн татаж чадсан эмэгтэйд тийм ч том асуудал биш санагддаг. Миний хувьд нөхөр маань анхны л бүх зүйл байсан. Тийм болохоор нөхөр маань их нандигнаж хүндэлдэг юм шиг санагддаг. Нөхөр маань надаас хоёр насаар дүү царайлаг олны танил залуу бас хүнийхээ хувьд эр хүн шиг шударга маш сайн хүн байдаг тийм болохоор янз бүрийн охид хүүхнүүд мессеж бичнэ за ер нь янз бүр их болно.
Бидний хувьд тиймэрхүү юманд нураад уначихааргүй сайхан хайр олон сайхан дурсамжтай. Бидний хувьд тиймэрхүү зүйл дээр ярилцсан зүйл байдаг учраас маргаан гардаггүй. Хэн хэндээ жижиг зүйл дээр ч худлаа хэлэх хэрэггүй санагддаг. Гэр бүлийн бүтэн аз жаргалтай байхад эхнэр хүн хамгийн их үүрэгтэй. Өөрийгөө эхлээд сонсоод өөрийгөө жаргалтай байлгахад бусад асуудал аяндаа сайхан болно. Араараа тавиулчлаа гээд уйлаад сууж байснаас тийм байдалд орохгүйн тулд би яах ёстой вэ гээд бодох хэрэгтэй. Ямар нэг зүйл болсоны дараа яаах вэ гэх биш урьдчилан сэргийлж чадвал чи шархлахгүй шүү дээ. Миний хувьд анх ханьтайгаа эхлэж хайрыг нь татаж байсан үеээсээ их өөрчлөгдсөнөө жилийн өмнө ярилцаж байгаад ухаарсан. Бүгдийг өөрийнхөө хүссэнээр хийлгэдэг баздаг их инээд муутай инээд алдсан хөгжилтэй охин байсан бол баргийн юманд инээдэггүй хэтэрхий буурьтай, сайн эхнэр ээж байх ёстой гэж өөрийгөө хичээсэн эмэгтэй болж өөрчлөгдсөн байналээ. Магадгүй жилийн өмнө миний хуучин шиг инээд алдсан годгоносон 10 жилийн өмнөх охин нөхрийн маань дэргэд гарч ирсэн бол нөхөр маань татагдах байсан байх би ч өөрийгөө алдсандаа харамсаад нөхрөө буруутгаж чадахгүй алдах байсан байх. Нэгэнт итгэл эвдсэн амьдрал бол хэцүү юм шиг санагддаг. Эмэгтэйчүүд маань нөхөрт гараад их өөрчлөгддөг энэ их буруу юм байна лээ шүү. Тийм болохоор өөрийгөө сонсож өөрийгөө өөрийнхөө үнэт чанарыг битгий алдаарай. Одоо бол би хөөе би 31-тэй охин шүү гээд л явж байдаг. Анх үерхэж байсан 21-тэй үе шиг хайраас өөр юмгүй үе шигээ байхыг хичээж яваа. Нөхөр маань ч миний том охин гэдэг. Жилийн өмнө анзаарсан бас нэг зүйл гэвэл бид хоёр өмнө нь үүр цайтал ярилцдаг байснаа ажил төрөл хүүхэд гээд больсон байснаа мэдсэн. Ярилцах нь хосуудад маш чухал санагддаг. Тэгж ярьж байхдаа хоосон хоёр оюутан тухайн үедээ мөрөөдөж байсан амьдралаа бүр давуулаад биелүүлсэн байгаагаа мэдсэн. Тэгээд хоёр биенээ шагнаж өдөржин гадуур явж тэмдэглэсэн юм байна. Анх үерхэж байхдаа автобусны мөнгөгүй хөтлөлцөөд дандаа алхдаг нөхөр маань зөндөө их үүрдэг байсныг машинтай болоод бас л мартсан байсныгаа мэдэж машин явдаггүй өдрөө алхаж сэргээсэн юм байна. Гэх мэтчилэн хуучин сайхан дурсамжуудаа сэргээж анх дурласан сайхан талуудаа өнгөлөөд сэргээгээд байхад араар тавилт холуур байхаа гэж би бодож байна. Эмэгтэйчүүдийн маань бас нэг асуудал хадмын асуудал байх шиг байгаа юм. Миний хувьд хадмууд маань сайн хүмүүс. Mуу байсан ч гэсэн хайртай сайн ханийг минь төрүүлж өсгөж өгсөн хүмүүс болохоор хайрлах л байсан. Би нөхрөөсөө эгч болоод ч тэрүү миний жил бар болохоор хатуу жил гээд хадмын талынхан лам бөө гэж яваад эхэндээ надад дургүй л байсан.
Ээж маань тэгэхэд одоо ингэж байгаа юм чинь дараа нь амьдраад эхлэхээр өчнөөн юм тохиолдоно тэр бүрт за нөгөө бөөгийн хэлсэнээр болж байна гээд хэцүү дээ хүүхэдгүй байгаа дээрээ больсон нь зүгээр юм бишүү гэж байсан. Хань маань харин тэр үед ээжтэйгээ муудаад над дээр ирж байсан. Хүн ээжтэйгээ муудалцаж намайг сонгож байхад ханийгаа би чамд хэлсэн байхаа гэж хэлүүлэхгүйн тулд би хичээж амьдарсан. Одоо биднийг хоёр хүүхдээ сайхан аваад өөрсдөө хэрүүлгүй амьдарч байгааг хараад хадам ээж маань баярлалаа гэж хэлдэг. Хадам ч бай өөрийн ээж аав ч бай амьдралдаа оролцуулаад байх хэрэг байхгүй. Тэгэхийн тулд амьдралаа өөрсдөө л босго хадмын тал байр бэлдэж өгөх албагүй аав ээж миний хүүхдийг харж өгөх ч алба байхгүй. Хүмүүсийг хараад байхад юм бэлдэж өгөх ёстой гэсэн ойлголттой өгсөн хүмүүс нь тэр хэмжээгээрээ амьдралд нь оролцох гээд байдаг юм шиг санагддаг. Бидний хувьд бүгдийг тэгээс эхлээд бүх зүйлийг өөрсдөө бий болгосон. Аав ээж нараасаа нэг ч зүйл аваагүй хүүхдүүдээ ч хэнээр нь ч харуулдаггүй. Амьдралдаа оролцуулдаггүй амьдралаа өөрсдөө аваад явчихаар оролцоод ч байдаггүй юм байна лээ. Нөхөр чинь аав ээжээ өмөөрөөд таны талд биш байвал нөхрийнхөө талд ор хадмуудынхаа сайн чанаруудыг олж хар өөрөө эхлээд сайн ханд. Нөхөртөө хадмын талынхныхаа сайн хэн нэгнийг нь магт. Тэгээд нөхрөө өөрийнхөө талд оруул. Нэгэнт л нөхөртэйгөө насаараа амьдрах гэж байж ээж аавыг нь ах дүүг нь муулаад үзэн ядаад яах вэ дээ. Хэрэлдээд уралдаад муу санаад явахад амьдрал богинохон шүүдээ. Чиний л эд эс жаргалтай амьдрах байсан хором хугацаа алдагдаж байна гэсэн үг. Ээж нар маань хүүхэд гаргаад гэртээ суугаад ирэхээрээ гундаад хамт олонгүй өөртөө итгэлгүй болоод байдаг. Тэгж болохгүй ээ хүүхэд гаргаад эрүүл саруул өсгөөд авна гэдэг хамгийн хариуцлагатай том ажил. Хүмүүс энэ нэг юм ажилгүй гэртээ хүүхдээ хараад гээд хэлж л байна биз. Би өөрөө жаргалтай хамт олон маань жаргалтай байхад болоошдээ. Бид өөрсдийнхөө хайрыг амьлуулж хүүхдүүдээсээ хайр аз жаргал бүгдийг мэдэрч байхад бусдын юу гэх хамаагүйшд.
Хоорондоо л үл ойлголцолгүй хайрласан хэвээрээ байхад бусад асуудлууд жижигхэн байх. Тийм болохоор аз жаргалтай эхнэр эмэгтэй байхыг хүсвэл нөхөртэйгөө л тулж ажилла. С*ксийн асуудал дээр чөлөөтэй байх хэрэгтэй санагддаг. Нөхөр маань миний анхны эр хүн ч гэсэн юм хөгжөөд сайхан болсон мэдье гэснээ хаанаас ч олоод мэдэж болж байхад шинэлэг байж хамтдаа туршиж байх хэрэгтэй санагддаг. Зарим эмэгтэйчүүд маань ичээд байдаг юм шиг байгаа юм. Өөр эмэгтэй орлон тоглогчоор оруулаад нөхөртөө гомдоод уйлж сууснаас өөрөө гол дүрд нь тоглоод жаргаж явсан нь дээр биздээ. За за зөндөө л юм биччихэж. Ер нь бол хүн хийсэн үйлийн үрээ л үүрч өөрийн бодсоноороо л амьдардаг. Тийм болохоор сайхан зүйл бодож сайн зүйл хийж амьдрахад амьдрал аяндаа сайхандаа. Аан тийн байгаадаа талархаж амьдрана гэдэг их чухал юм байналээ. Өнөөдөр чиний голж байгаа амьдралыг өөр нэгэн мөрөөдөж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Dalavchgui sahiusan tengeruud groupees…